МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны шинэ ерөнхийлөгч өнөөдөр тодорно.  Тус намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон гэх мэдээлэл байна.

 

НАМЭХ-ны Ерөнхийлөгчид  Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэвч намын удирдлага шийдвэрээ гаргасан учраас түүнийг  заалнаас нэр дэвшихээр яригдаж байна.

 

Түүнчлэн НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Х.Булгантуяагаас гадна УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, “Сөүл” группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор нар заалнаас нэрээ дэвшүүлж магадгүй байна.