#Шууд: Зам тээврийн ноцтой ослын талаар ТЦА-аас тодруулж байна.

ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхболд: 

- 2022 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө буюу 23 цагийн үед ТЦА-д дуудлага мэдээлэл ирсэн. Жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, үзлэг хийсэн. Тоёота приус маркийн автомашин  жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс Мерседес бенз маркийн автомашинтай мөргөлдсөн. Үүний улмаас замын хажууд такси барих гээд зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн. Осол гаргасан жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон.

- Ослыг яг одоо шалгаж байна. Иргэдийн амь нас эрсдээгүй. 

- Осол 1-2 секунтын дотор гардаг. Өөрөөр хэлбэл эрсдэл хаана ч байж болно гэсэн үг. Тиймээс 

1-рт, ямар нэг осол боллоо гэж бодоход зогсоох хэмжээний хурдыг тохируулаад явж байх хэрэгтэй. Түүнчлэн 

 2-рт, Хамгаалах хэрэгсэл болох бүс, малгай зэргийг заавал зүүж хэвших,

3-рт, явган зорчигчдодоо анхааруулж хэлэхэд, 2022 оны эхний улирлын байдлаар 130 гаруй хүн явганаар зорчиж яваад зам тээврийн осолд өртөөд байна. Ялангуяа шөнө оройн цагаар гарамгүй газраар гарах, такси барих гэж байгаа иргэд замын зорчих хэсэг рүү орох гэх мэт тохиолдлууд гарсаар байна.