Д.Амарбаясгалан МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгожээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Монгол Ардын нам авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байна.
Хөгжлийн банкинд хуримтлагдсан 1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал Монгол Ардын нам, ард иргэдийн анхаарлын төвд байгаа билээ. Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо 2022.02.18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гарган, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан. Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон.
Мөн хурлаар нэр бүхий 5 гишүүнийг намаас гарсанд тооцож, намын 5 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн.
2022.03.23-ны өдөр Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо уг асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргасан.
Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүдийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна.
1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
5. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
6. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
7. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
8. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
9. Дэд сайд асан Ш. Лхамсүрэн" гэсэн байна.









Гишүүнээс түдгэлзүүлнэ гэдгийг … бүгд ИХ ын гишүүд байхад нөгөө гишүүний бүрэн эрх гэдэг юмыг нь яаж шийдэж б гааг нь энэ сэтгүүлчид нь асуугаад хариулт авдаггүй юм уу
Намын гишүүн нь хамаагүй ээ, эд чинь гишүүний эрхээсээ л түдгэлзэж байж шалгуулдаггүй юм уу
Занданшатарын нэр явж байсан.Шалгуул.
Л.ЭНХ АМГАЛАНГИЙН НЭР АЛГА БОЛЧИХОЖ . ЯАГААД ЦӨӨРЧИХСӨН БЭ ГЭСЭН ЧИНЬ ХӨӨЧИХСӨН 4 НЬ АЛГА. ШАРАВДОРЖИЙН НЭР БАЙСАН САНАГДАНА .ИНГЭЭД ХАССААР ИДСЭН УУСАН ХҮНГҮЙ ЭЗЭНГҮЙ БААХАН МӨНГИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТӨЛӨХ ЮМ БАЙНАДАА
САНГЫН сайд.. яааж булчихв.
Амарбаясгалан худ бой
Хүрэлсүхээ шалгуулаарайдаа!
Намын нэр барьж төрд шургалсан гишүүн нэртэй луйварчин гэмт хэрэгтэнүүд бүгдээрээ хуулиар шалгуулаж төрөө цэвэрлэж улс эх орондоо тус хүргээч
МАН гээд байхын байхгүй.Их хурлын нэр дурдсан АН МАН ын гишүүдийг бүгдийг шалгуул.Занданшатар аа гишүүдээ шалгуул
Бүгд хоорондоо сүлбээтэй. Бодьтой үр дүн гарахгүй ээ. Хувьсгал хийж бүгдийг нь зайлуулахгүй л бол худлаа. Хэзээ ямар том хулгайч шийтгүүлж байсан юм. Худлаа утасны цаанаас томорхоо болиод заригын Өнөрөа мэтийн хүүхнүүдийн ард нуугдалгүй олуулаа гарч жинхнээсээ алалцсан тохиолдолд л үр дүн гарна гэдгийг хэзээ ойлгоцгоох юм бол оо? Хуулийг нь зохиож байгаад хуулийнхантайгаа нийлээд хулгай хийгээд байгааг ойлгох ухаантай хүн байна уу?