Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Ардчилсан намын шинэчлэл, эв нэгдэл, ирээдүйн төлөө намын даргын сунгаанаас нэрээ татах шийдвэрийг гаргаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр “Сонгуулийн сурталчилгааны явцад буюу 2022 оны 3-р сарын 31-ний өдөр Монгол улсын дээд шүүхээс Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор бид Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэр албажиж гарах хүртэл Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг намын Дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч, бидний саналыг хүлээн авсангүй. Иймд миний бие Ардчилсан намын даргын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Түүнчлэн, “Миний бие сонгуулиас нэрээ татсан хэдий ч намаа ШИНЭЧЛЭН НЭГТГЭХ, ХҮЧИРХЭГ БОЛГОХ зорилтоосоо ухрахгүйгээр үл барам энэ үйл хэргийг манлайлан ажиллах болно. Ардчилсан нам шинэчлэгдэж, эв нэгдэлтэй байж, 2024 оны сонгуульд ялалт байгуулах ёстой. Энэ ялалтын төлөө би энэ шийдвэрийг гаргаж байна” гэдгээ онцоллоо.








Улсын Дээд шүүх хүчин төгөлдөр дүрмийг үндэслэнэ. Тэгэхээр энэ сунгаа нь дүрмэнд нийцээгүй бол намын даргыг бүртгэхгүй шүү дээ
Нэрээ татах юу байхавдээ,намын даргын сонгууль байхгүй юманд араараа тавиулаж амаараа шороо үнхсэн улсууд амьтанаас ичдэг ч болоосой,танай нам гэж ийм л шившигийн газар шүүдээ
Neree tatah ni zuv ene songuulid battulga batsuuri 2iin hen ni ch ANiin darga bolj chadahgui ni todorhoi bolson. Ulsiin deed shuuhiin etssiin shiidver garsan ta nar shiidveriig ni olj unshina biz.
Хөөрхийдөө толгойгүй хүн
Ерөөсөө намын даргын энэ сонгууль хууль бус гэж намын эзэн ярьж байсан,сая энэ намын албан ёсны эзэн нь Эрдэнэ мөнөөсөө мөн гэж УДШ-ээр батлагаажуулаж чадсан болохоор энэ сонгууль гэж юу байхавдаа,эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашинаа гэдэг энэдээ