Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ удаагийн хуралдаанаар Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болсон байна.

Тодруулбал, уг тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын Тусламжийн төв сан, ОУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгээр дамжуулан олгохоор болжээ.