Өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж байна
Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан:
- Манай улсын 21 дээш насны 1 хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байна. Үүнээс спиртийн хэмжээ 12 литр байна.
- Энэ ДЭМБ-аас нэг хүнд ногдох спиртийн хэмжээ 8-9 литр байвал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч байна гэж үздэг. Гэтэл энэхүү тогтоосон дундаж хэмжээнээс хоёр дахин өндөр байна.
- Монгол Улс архины шалтгаант нас баралтын 100 мянган хүн ам тутамд 15 байгаа нь дэлхийд тэргүүлж байгаа үзүүлэлт.
- Монгол Улсын 21-ээс дээш насны хүн амын 6.2 хувь буюу 90 мянган хүн архинд донтсон.
- Согтууруулах ундааны улмаас жилд 16 мянга гаруй хүн осолд орж, 23 мянган иргэн гэмт хэрэгт холбогдож байна.
- Согтууруулах ундааны шалтгаант хүн амины хэрэг өнгөрсөн жилүүдэд дунджаар 60 хувьтай байсан бол 2022 оны байдлаар 88,7 хувьд хүрсэн. Цаад шалтгаан нь 38-40 градусын хатуулгатай согтууруулах ундаа ундаа хэрэглэсэн. Жил ирэх тутам нэмэгдэж байгаа.
- Дэлхийд согтууруулах ундааны хэрэглээг зохист түвшинд барихад татварын бодлого гол нөлөө үзүүлдэг. Монгол Улсад 38-40 хувийн хатуулагтай согтууруулах ундааны онцгой албан татвар нь 6960 төгрөг байдаг. Энэ нь 23-26 градусын согтууруулах ундааны татвартай ижил.
- Дэлхий нийтэд энэ хэмжээний хатуулагтай архинд нийт үнийн 60 орчим хувьтай тэнцэхүйц татвар тогтоодог. Манайд хоёр дахин бага татвар ногдуулдаг.
- Хэрэв онцгой албан татвараа 10 хувь нэмэгдүүлэхэд архины зохистой хэрэглээ нь 8 орчим хувиар буурсан, шар айрагны хэрэглээ 5 орчим хувь буурсан судалгаа байдаг.
- АНУ гэхэд л согтууруулах ундааны татвараа 10 центээр нэмэгдүүлэхэд автозамын ослын хэмжээ 7 хувь буурч, элэгний хатуурал 32 хувиар буурсан эерэг үзүүлэлтүүд гарсан.







Үхсэн баас архидалтын эсрэг ажил хийе би ийм ажил хийлээ дэмжээд өгөөч гэхээр хэн ч дэмжихгүй байж жүжиг шаагаад худлаа баахан тоо баримт яриад хөрсөн дээрээ бууж чадахгүй. Ичээндээ орсон тарвага шиг худлаа хуралдаа л шаагахд байна. Гөлөгнүүд
Зөв дэмжиж байна. Хатуулаг өндөртэй архины татварыг маш ихээр нэмэх, хатуулаг бууруулах нь зөв.