Манай улсад 21-ээс дээш насны нэг иргэнд жилд ногдох цэвэр архины хэмжээ 12 литр байна. Харин АНУ архины хэрэглээгээр дэлхийд 25-р байранд ордог бөгөөд нэг хүнд жилд дунджаар 8.7 литр цэвэр архи ногдож байна.
Нэг хүнд ноогдох цэвэр согтууруулах ундааны хэмжээ жилд 9.97 литр байгаа нь Европын орнуудын дунджаас /12.5/ бага. Мөн нэг эрэгтэй хүнд ногдох согтууруулах удааны хэмжээ 20 литр, эмэгтэйд 6,4 литр байна. Энэ нь бүсийн хэмжээнд согтууруулах ундааны хэрэглээ өндөр, дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт юм.
Америкт хэрэгжиж байсан архины үнийн бодлогод:
- Архины үнэ: Спиртийн агууламж дээр үндэслэх
- Онцгой албан татварт өөрчлөлт оруулах
- Хамгийн бага үнийг тогтоох гэсэн гурван зүйлийг чухалчилж авч үздэг.
Согтууруулах ундааны татвар нь төсвийн бодлогын салшгүй хэсэг байсаар ирсэн. Энэ нь олон нийтийн эрүүл мэнд, орлого бий болгох, эдийн засгийн үр ашиг, өмч хөрөнгө, хөдөлмөр эрхлэлт зэрэг төрөл бүрийн асуудлыг тодорхой өнцгөөс харахад үндэслэдэг.
Согтууруулах ундааны хамгийн өндөр татвартай мужид Вашингтон ($32.52), Орегон ($21.98), Виржиниа ($19.93), Алабама ($19.15), Юта ($15.96), Хойд Калифорни ($14.63), Айова ($13.07), Аляска ($12.80), Мичиган ($11.99) муж тооцогддог.
АНУ-д 21-ээс дээш насныханд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!