#Шууд: Монголын оюутны спортын V их наадмын Таеквондогийн төрлийн хагас шигшээ тоглолт эхэллээ...
“Ковид-19” цар тахлын улмаас завсарласан Монголын оюутны спортын V их наадам үргэлжлүүлэн зохион байгуулагдаж байна. Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү наадамд 27 их, дээд сургуулийн 1500 гаруй оюутан тамирчин, багш, дасгалжуулагч оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Тэмцээний сагсан бөмбөгийн алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорч, гандболын тэмцээн болж байх үеэр цар тахлын улмаас тус наадам цуцлагдаж, хойшлогдсон юм.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын өнгөрсөн сард гаргасан тушаалаар оюутны V их наадмыг энэ сарын 5-нд буюу ирэх мягмар гаргаас ирэх тавдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Наадмын тэмцээний хуваарь, спортын төрлүүд, Зохион байгуулагдах газар
1. 4 дүгээр сарын 05-06 Гандбол Буянт Ухаа спортын ордон
2. 4 дүгээр сарын 05-06 Таеквондо Мон-Алтиус ДС-ийн спорт заал
3. 4 дүгээр сарын 13-14 Жүдо ҮБХИС-ийн спорт заал
4. 4 дүгээр сарын 14-20 Волейбол ШУТИС, МУИС-ийн спорт заал
5. 4 дүгээр сарын 14-15 Ширээний теннис “Оч” ширээний теннисний клуб
6. 4 дүгээр сарын 15-17 Шатар “СПС” цогцолбор
7. 4 дүгээр сарын 25-26 Футзал МХБХ-ны Футзалын ордон
8. 4 дүгээр сарын 30 Чирлидинг МУИС-ийн спорт заал
9. 4 сарын 30-наас 5 сарын 01 Чөлөөт бөх “Аврагч” спорт хорооны заал







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!