Эрүүгийн цагдаагийн албанаас залуучуудын жагсаал цуглааныг албадан тараасан талаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: 

- Жагсаал 18 цаг хүртэл хэвийн явагдаж байсан. Жагсагчид цагдаагийн байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлж байсан. Харин 18 цагаас хойш жагсагчдын бүтэцэд өөрчлөлт орсон. Замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан. Зам хаая, ордон руу дайръя гэсэн өгүүлэл гарч эхэлсэн. 23 цагийн үед нөхцөл байдал таатай бус байгааг мэдэгдсэн. Одоогоор цагдаагийн 7 алба хаагчийн хөл, гар хугарч, толгой нь хагарч, эмнэлгийн тусламж аваад байна. Жагсагчдыг Их тэнгэр хүртэл хамгаалж явсан. Очоод хэлэлцээр хийх гэсэн боловч чадаагүй.  шаардлагыг эсэргүүцсэн тул цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу арга хэмжээ авсан.

- Үзэл бодлоо зөвөөр илэрхийлсэн залуучуудыг барьж хориогүй, харин чулуу мод шидэж, гал гаргаж, бусдыгаа эмх бараагүй байдалд өдөөн турхирсан хүмүүст түр саатуулах арга хэмжээ авсан. 

- Шүршдэг машиныг 10 жилийн өмнө авсан. Жагсаалын үеэр нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй. 

- Цагдаа иргэнийг өшиглөж байгаа бичлэг гарсан. Энэ хэрэг дээр албан шалгалт хийгдэж байна.