"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалд оролцогчидтой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж, тавьсан шаардлагыг нь хүлээж байгаагаа илэрхийлэн зарим асуултад нь хариулт өглөө. Мөн  залуучуудын тавьсан шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бус хуралдаан зарласан байна.

Тэрбээр "Залуучуудынхаа шаардлагыг хүлээж авсан. Хамгийн богино хугацаанд шийднэ. Төрийн хэмнэлт, Авлигал хээл хахуульд холбоотой хэрэгт ялын бодлогыг чангатгах гээд. Та бүхэн ингэж гарч ирж байгаа нь Засгийн газартаа ихээхэн тус нэмэр боллоо. Олон ээдрээтэй асуудлыг шийдэхгүй байгаа хууль хяналтынхан, холбоотой улстөрчид, шүүгч болоод шүүхийн байгууллагынхан харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ордон дотор байгаа хүмүүсийг тайвшируулж болно, харин нийгмийн уур амьсгалыг дарж чадахгүй шүү гэдгийг харж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн билээ.