Жагсаалд оролцогчдоос дохиот галыг асааж байшин барилга руу шидэх, иргэд бөөгнөрсөн хэсэгт асаах зэргээр бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй  үйлдэл гаргаж байгааг цагдаагийн албан хаагчид таслан зогсоож иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.  

Иргэн та бусдын өдөөн хатгалтад авталгүй, аюулгүй байдлаа хангаж, цагдаагийн байгууллага, алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ