Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нийт 1630 дуудлага, мэдээлэл ирснээс зөрчлийн шинжтэй 1314, гэмт хэргийн шинжтэй 89 дуудлага бүртгэгдсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн хоногт 184 хүн эрүүлжүүлэгдсэн бол согтуугаар автомашин жолордох зөрчил 128 илэрчээ. Мөн Архидан согтууруулахтай тэмцэх хууль 78 зөрчигдөж, гэр бүлийн хүчирхийллийг дуудлага 109 ирсэн байна.