Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулиудын талаарх мэдээллийг хүргэж байна. Тус дүүрэгт 2022 онд Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 9 сургууль, 13 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 хүүхдийн клиник сувилал ашиглалтад орох аж.
Тухайлбал:
1 ДҮГЭЭР ХОРОО
-120 ортой 67 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл
3 ДУГААР ХОРОО
-280 ортой хүүхдийн 4 дүгээр клиник сувиллын барилга
4 ДҮГЭЭР ХОРОО
-34 дүгээр сургуулийн өргөтгөл
-960 суудалтай сургууль
-200 ортой 4 дүгээр цэцэрлэг
-240 ортой цэцэрлэг
-145 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөл
-Ханбогд хотхон 200 ортой цэцэрлэг
-Хангарьд сити хотхон 300 ортой цэцэрлэг
8 ДУГААР ХОРОО
-640 хүүхдийн суудалтай сургууль
-Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
-240 ортой цэцэрлэг
9 ДҮГЭЭР ХОРОО
-240 ортой цэцэрлэг
-640 суудалтай сургууль
-134 дүгээр цэцэрлэгийн А байрын барилгыг буулгаж, 240 ортой шинэ цэцэрлэг
10 ДУГААР ХОРОО
-49 дүгээр цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр 240 ортой цэцэрлэг
12 ДУГААР ХОРОО
-10 дугаар сургуулийн барилгыг буулгаж, 640 суудалтай шинэ сургууль
13 ДУГААР ХОРОО
-Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
15 ДУГААР ХОРОО
-200 ортой цэцэрлэг
16 ДУГААР ХОРОО
-200 ортой цэцэрлэг
-7 дугаар сургуулийн барилгыг буулгаж, шинээр 960 суудалтай сургууль
18 ДУГААР ХОРОО
-200 ортой цэцэрлэг
19 ДҮГЭЭР ХОРОО
-115 дугаар сургуулийн өргөтгөл
20 ДУГААР ХОРОО
-960 суудалтай сургууль,
-240 ортой цэцэрлэг
21 ДҮГЭЭР ХОРОО
-Буянт-Ухаа 2 хороололд 1200 суудалтай цогцолбор сургууль
280 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орно.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан алслагдсан хороодын иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр дүүрэгт төлөвлөж буй бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг өглөө.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!