Говь-Алтай аймгийн Чандмань сумаас зүүн хойд зүгт 40 километрын зайд дөрөвдүгээр сарын 12-ны 00.34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал тус сумын "Нарийний-Аараг” гэдэг газар 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс өнөөдөр 00:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. 

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.