#Шууд: Б.Цэнгэл: Төрийн өмчийн мэдэлд байгаа мянга орчим машинд жилд 11 тэрбумыг төсвөөс зардуулдаг!

Б.Цэнгэл:

- Засгийн газраас чиглэл өгсний дагуу ТӨБЗГ-аас төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани болон төсөвт байгууллагууд, яам, агентлагуудын ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн талаарх судалгааг гаргасан. Судалгаанд 983 тээврийн хэрэгсэл хамрагдсан. Эдгээр машинтай холбоотойгоор жилд 11 тэрбум төгрөгийн зардал гардаг нь тогтоогдсон. 

Зардлыг ангилж үзвэл, татвар даатгалд 519 сая, жолооч нарын цалинд жилд дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байна. Сэлбэг хэрэгсэлд 1,1 тэрбум, шатах тослох материал дээр 2,4 тэрбум, гарааш 400 сая төгрөгийг жил тутам улсын төсвөөс гарч байна. Үүнээс харахад ихээхэн зардал гардаг нь харагдаж байна.

- Төрийн болон өмчит компаниудад нийт 10 орчим мянган тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 430 нь том оврын машин байна.  Бид энэ долоо хоногт Засгийн газарт төслөө танилцуулсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралд нэг журам, хоёр тогтоолын төсөл оруулахаар бэлтгэж байна. 

-   Том оврын автомашиныг хот суурин газар ашиглахгүй байх зохицуулалт хийж байгаа. Энэ жил 200 гаруй том оврын автомашиныг төвлөрүүлэхээр болсон. Эндээс ангилна. Бололцоотой тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар борлуулаад мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн хууль хяналтын байгууллага болон хөдөө орон нутагт хэрэглэж болох автомашиныг шилжүүлэх зохицуулалт хийнэ. Цаашдаа төрийн алба, төсөвт байгууллагад хэрэглэгдэх автомашины стандартыг шинэчилж байгаа. Машины тоог цөөлнө