АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар монгол хүн томилогджээ. АНУ-ын Бентли их сургуулийн профессор, Бизнес, стратеги хариуцсан дэд захирал, доктор Э.Отгонцэцэг ирэх 7 дугаар сарын нэгнээс эхлэн тус албан тушаалыг хашихаар болсон байна.
Э.Отгонцэцэг нь Монголоос АНУ-д дээд боловсрол эзэмшихээр ирсэн анхны 20 оюутны нэг бөгөөд 2005 онд АНУ-д докторын зэрэг хамгаалсан анхны монгол оюутан аж. Тэрбээр докторын зэргээ Жоржиагийн мужийн их сургуульд санхүүгийн чиглэлээр, магистрын зэргээ Айдахогийн их сургуульд хамгаалжээ.
Бентлид ажиллаж байх хугацаандаа томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, гадаад дотоод түншүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, шинээр элсэн суралцах оюутны тоог үнэмлэхүй хэмжээгээр өсгөсөн талаар томилгооны талаарх танилцуулгад дурдсан байна.
Эх сурвалж: https://www.usfca.edu/news/new...







Сайхан аа гэхээс өөр үг алга.Ийм мэдээ сонсох бүр бахдаж хөгийн мууд сэтгэл унтарна
Шавьдаа сайн сайхныг ерөөе!
Mundag yumaa ulam ih amjilt hvsie bayr hvrgie
Гайхалтай
Бахархаж байна.Амжилт
Бахархаж байна
Гайхалтай. Бахархаж байна. Амжилт хүсье.
Монгол оюутнуудаа сургаад байгаарай тэр чинь чиний эх орноо гэсэн оюуны том хөохөнгө оруулалт болно
Амжилт хүсье.
Сайн байна. Нутгийнхантайгаа холбоотой байгаарай.
Сайхан байна монгол хүн оюуны чадвараараа дэлхийд хаанч гологдохгүй гэдгийг харуулжээ
Мундаг дайчин Монгол бүсгүйгээрээ бахархаж байна амжилт хүсье
Эх орондоо амжилт гаргагүй юм чинь Могголчуудад хамааралгүй юм бн
Амьдралаа бодож дээ. хөөрхий минь. дэлхий гэж
Америкийн боловсрол тийм хучтэй биш !
Дэлхийн номер нэг э/з хэ, хэ.
Наанаа сайн бэхжиж аваад эх орондоо хөрөнгө оруулалт хийгээрэй
Эх орондоо алсаас ч болохнээ тус болохыг хичээгээрэй, сүйрч байна шүү
Баяр хүргэе.
Баяр хүргэe
Амжилт хүсье сайхан эмэгтэйд
Saihan bna
Ц.Нарантуя
Sounds nice. Good luck
Эх орондоо ирж ажиллах хэрэгтэй бна даа
Хахаха тэндээ гялалзаж байг хөөрхий. Энд энд гэж гай саад болдогоол больчих
Saikhan medee bna.Mundag emegteid amjilt hvsie