МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тэгвэл НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс 75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ.