#Шууд: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг цуцалж төр эргүүлэн авах ажлыг Сангийн сайд Б.Жавхлан гардан хийнэ!

 Сангийн сайд Б.Жавхлан: 

- Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дархан төмөрлөгийн үйлдвэр концессын гэрээг цуцлах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу өнөөдрөөс Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгө, үйл ажиллагааг улсад шилжүүлэх Ажлын хэсэг гарсан. 

- Концессын гэрээ нь нийт зургаан ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэвч үйл ажиллагаа нь хангалтгүй биелэгдсэн. Тухайлбал, концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих,

- 2.1.3-т “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, эцсийн бүтээгдэхүүнд шаардлагатай үндсэн үйлдвэрүүдийг байгуулаагүй байна.

-  Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бол хувьчлалын асуудал. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК одоог хүртэл төрийн мэдэлд байгаа үйлдвэр. Гэвч “Кью эс си” компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 

- Хоёр үе шаттайгаар өргөжүүлэх арматур төмөр утас, ган бөмбөлөг зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах концессын гэрээний үүрэг огт биелэгдээгүй. 

- Концесс эзэмшигч нь зөвхөн хагас боловсруулах, нойтон болон хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулсан. Төмөр толгой ордоос олборлолт хийх хагас баяжуулсан бүтээгдэхүүнийг экспортлон нийтдээ концесс хэрэгжих хугацаанд 2.8 сая тонн төмрийн баяжмал, 6.8 сая тонн  төмрийн хүдрийг экспортолсон байна. 

- Үүнээс үзэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн үндсэн ажил  болох шууд ангижруулсан төмрийн үйлдвэр баригдаагүй, хуучин төмөрлөгийн үйлдвэрт шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт явагдаагүй. Төслийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн. Ингээд Концессын тухай хуулийн дагуу гэрээг цуцалсан. 

- “Кью эс си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй учраас төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн.