Монголын Ипотекийн корпорациас Шадар сайд С.Амарсайханы хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийж байна.
МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:
- Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Олон улсын байгууллагын /USAID/ зөвлөмжийн дагуу 2006 онд “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийг Монголбанк болон тухайн үеийн арван арилжааны банкнууд хамтран үүсгэн байгуулсан.
- 2015 онд бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, сайн засаглалыг бий болгох зорилгоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа олон нийтэд санал болгосноор (MSE: MIK) Хувьцаат компани болсон. Өнөөдрийн байдлаар нийт 219 (2022.04.11-ний өдрийн байдлаар) иргэн болон аж ахуй нэгж тус компанийн хувьцааг эзэмшиж байна.
- “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэн ажилладаг, Олон улсын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо /ISMMA/, Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо /ASMMA/ болон бусад мэргэжлийн холбоодын гишүүн байгууллага.
- МИК ОССК нь хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон зээлийг арилжааны банкнуудаас худалдан авч үнэт цаасжуулах ажлыг гүйцэтгэдэг.
- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-122 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-аар ипотекийн зээлийн хүүг жилийн 8 хувиар;
- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-392 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж Ипотекийн зээлийг хүүг 6 хувь болгон бууруулсан.
- Засгийн газар болон Монголбанкнаас зээлийн хүүг тогтоодог.
- Засгийн газар, Монголбанк, арилжааны банкнууд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг гарган, банк нь иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлийг бие даан шийдвэрлэдэг. МИК ОССК нь зээл олгох энэхүү үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд иргэдээс ямар нэгэн шимтгэл авдаггүй.
- Банкнаас иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгосны дараа МИК нь үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг эхлүүлдэг.
- Үнэт цаасжуулах үйл ажиллагаа нь банкнаас олгосон ипотекийн урт хугацаат зээлийн эрсдэлийг МИК авч, дараагийн зээлдэгчдэд ипотекийн зээл олгох боломжийг банканд бий болгодог.
zeeliin huug dundaas ni idej suuhaa boli. Mik- iig tatan buulga.
Арилжааны банк нь судлаад өгсөн зээлийг цааш МИК д зарах гэж үнэхээр удах юм яагаад ингээд хүнд суртал үүсгэнд бдаг юм бэ гэж асуумаар бн???энэ чинь улсын хөнгөлөлттэй зээл ард иргэддээ очих замд нь ингэж их суртал үүсгэж чирэгдүүлж хохироож байгаа талаар сурвалжилж өгмөөр бн
Банк зээлээ шалгуураар өгчихөөд байхад, МиК дахин шалгуур тавьдаг, буцаадаг. Энийг нэг тайлбарлаад өгөөч. Жил боллоо одоо болтол МИК авахгүй байна гэхийн
энэ байгууллагыг татан буулгаж энэ хүний хөрөнгийг хураа . иргэд 8 хувийн зээлд дарамтлуулж байхад энэ нөхөр.дундаас нь.3 %ийг нь.зүгээр иддэг юу юм.
чам шиг дээрэмчин хурдан үхээсэй хурдан үхээсэй чи ганцаараа идээд ард түмэн хоосорч байна
1,6% иа иргэнээс банкаар дамжуулж аваад шимэгчлээд суудгаа ингэж тайлбарлаж бн даа
Чи одоо мэдрэл муутай юм уу Засгийн газар Монгол банк хүүг нь тогтоодог. 80 хувь нь Монгол банкны 1% хүүтэй мөнгө, 20% арилжааны банк өөрөө өгдөг 10 хувийн хүүтэй мөнгө нийлж санхүүжүүлдэг гээд хэлээд байна. Зээл өгөх, хүү тогтоохтой ямар ч хамаагүй компани Чи банкнаасаа, Амарсайхнаасаа очиж хүүгээ нэх
Банк иргэн 2 хооронд ипотекийн зээл авахад ийм компани ер нь байх хэрэгтэй юм уу.
Зээлийн үйл ажиллагаанд хамаагүй үнэт цаасжуулалтын компани гээд хэлээд байна.
Iljgnii chihend alt hiisen ch segsrene us hsen ch segsrene gehcheer ymaa! Sain oilgoj unshildaaa