#Шууд: Талбай дээр өөрийгөө шатаасан иргэн болон Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулж байна...

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:

-  Өчигдөр буюу ням гарагийн 19:35 цаг орчимд Д.Сүхбаатарын талбайд өөрийгөө хүн шатаасан гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийн газар дээр ажилласан.

- Тухайн хохирогч нь 24 настай, эрэгтэй О гэж хүн байсан. Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амилахуйн тасагт буюу Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна.  Уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдүүлэг аван ажиллаж байна. 

- Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хувь хүний нөхцөл байдлын талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй.

- Тухайн иргэний тухайд цагдаагийн байгууллага тодорхой хэмжээний мэдээллүүдийг авсан. Нарийн шалгаж тогтоох зүйл маш олон байна.  

- Ямартай ч тухайн иргэн нь жагсагч биш гэдэг нь тодорхой болсон. Тийм үйлдэл хийх болсон шалтгаан зэргийг бусад мэдээлэл дээр тулгуурлаж цагдаагийн байгууллага шалгаж байна.