#Шууд: Иргэн бүрт “Мэдэгдэл хүргэх систем”-ийн талаар Цахим хөгжлийн яамнаас мэдээлэл хийж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан:
- E mongolia платформ нэвтрүүлээд 2 жил болж байна. Цахим үндэстэн болох зорилгоор нэлээд их ажлыг хийж байна. УИХ дээр байнгын хороо байгуулагдсан бол Цахим хөгжлийн яамыг шинээр байгуулж, E mongolia академийг байгуулж, төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэхээр зорьж байна. Монгол улсын иргэн хаана амьдарч байгаагаа үл хамаарч, төрийн үйлчилгээг авах боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 650 орчим төрийн үйлчилгээ цахимжсан байна. Цаашдаа 1200 төрийн үйлчилгээг цахимд шилжүүлж, аймаг, сум, нийслэл дээр байгаа төрийн үйлчилгээнүүд оруулахаар ажиллаж байна.
- 650 гаруй төрийн үйлчилгээ цахим болсноор Төрийн үйлчилгээнд нэлээд хэмнэлт гарч байна. Урьдчилсан судалгаагаар 70 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн гэх тооцоо байна.
- Өнөөдөр E mongolia дээр шинээр нэг үйлчилгээ нэвтэрч байна. Энэ нь Мэдэгдэл хүргэх систем. Иргэн бүрийн мэдээлэл төрд хадгалагддаг. Гэвч төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс шаардаж, хүнд суртал гаргадаг байсан. Цаашдаа энэ асуудал байхгүй болно.
- Иргэний мэдээллийг төр болон ямар нэгэн байгууллага зөвшөөрөлгүйгээр ашигладаг явдал газар авсан. Гэвч иргэн өөрийнх нь мэдээллийг хэн ашиглаж байгааг мэдэж чаддаггүй, эрх нь зөрчигддөг, цаашлаад цахим гэмт хэрэг гарах үндэс болдог. Мэдэгдэл хүргэх систем ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсаныг мэдэх, хянах боломж бий болох юм. Өөрөөр хэлбэл, төрд буй таны мэдээллийг ямар байгууллагаас шилжүүлж ашигласан талаар мэдэх боломжтой гэсэн үг.
Дээрх мэдэгдэл "E-Mongolia" системийг ашигладаг иргэн бүрд автоматаар очно. 2021 онд төрийн байгууллага хооронд нийтдээ 511 сая удаа мэдээлэл солилцжээ.







Дэмжиж байна, нэн ялангуяа сургуулиуд судалгаа нэртэй их мэдээлэл авдаг, тэрэнд хариулахгүй байж болохоор боллоо