#Шууд: Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- Санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт орсон. Иргэдэд гар утсаар зээл өгснөөр хүртээмж өссөн, зардал буурсан, зээлийн хүү буурсан. Дэлхий нийтэд энэ үйлчилгээний хөгжил маш өндөр байна. Манай улсад ч энэ чиглэлийн санхүүгийн сайн нэвтэрч байгаа ч зохицуулалт нь хоцорч байна. 

- Хоёр жилийн өмнө санхүүгийн сектор дахь банкны оролцоо 90 хувь байсан бол энэ жил 75 болж буурсан байна. Цаашдаа ч буурч, дор хаяж 50,50 хувь болох ёстой. 

-  Банк бусын зах зээлийн тэлэлтийг шийдвэр гаргагчид шийдэх ёстой. Ам.долларын урсгал, экспорт зогсчихсон үед финтекийн бизнесүүд гаднаас хөрөнгө татах боломж нь гарч ирж байна. 

- Хуулийн онцлог нь өрсөлдөөнийг бий болгож, шинэ техник технологи ашиглах боломжтой болж, хүү буурна. Хүртээмж нэмэгдэнэ.