Прокуророос Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.  Харин шүүх саналыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. 

АТГ-аас Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан талаар өчигдөр мэдээлэгдсэн. Ингэхдээ түүний хамаарал бүхий бизнесүүдийн удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, нэгжлэг хийх процесс явагдсан гэх. 

Улмаар өнөөдөр цагдан хорих саналаа прокуророос Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байна. Одоогоор Д.Эрдэнэбилэгийг ямар шалтгаанаар цагдан хорих санал ирүүлсэн нь тодорхойгүй байгаа ч Хөгжлийн банктай холбоотой байх магадлал өндөр юм.