2022.04.21: 

11 цаг 20 минут:

Нэмэлт: - Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих шийдвэрийг гаргалаа. 

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. 

 Тодруулбал цагдан хорих саналаа прокуророос Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл түүнийг цагдан хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм байна. 

Сануулахад өнгөрсөн мягмар гарагт АТГ-аас Д.Эрдэнэбилэг болон хамаарал бүхий бизнесүүдийн удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, нэгжлэг хийх процесс өрнөсөн билээ.