Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын нэг амралтын өдрийг “Автомашингүй өдөр” болгож “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай. Тэгвэл “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголыг хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран зохион байгуулдаг уг тэмцээнийг тавдугаар сарын 28-нд зохиогдох бөгөөд бүртгэл дөрөвдүгээр сарын 14-нөөс тавдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх аж.
Бүртгэлийг 5 км, 1.5 км гүйлтийн бүртгэлийг дүүргүүдийн спорт хороо хийх бол 10 км, 21 км, 42 км гүйлтийн бүртгэлийг Монголын хэт холын марафон гүйлтийн хороонд хийх юм байна.
Сонирхуулахад “Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байна. Анх 2014 онд 16 мянга гаруй оролцогч оролцож байсан 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга орчим, 2018 онд 30 мянга, 2019 онд 32 мянга гаруй иргэн хамрагджээ.
Марафонд нийслэлчүүдээс гадна орон нутаг, гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид ч өргөнөөр оролцдог болжээ.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!