Төрийн үйлчилгээний бага албан тушаалын ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг ажиллагсдыг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай багагүй хэл үг болж, олон хүнийг бухимдуулсан.
Тэгвэл эл асуудал нааштайгаар шийдэгджээ. ТҮ 1-3-аар цалинждаг ажиллагсдыг төрийн албанд хэвээр үлдээх төдийгүй тэдний цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон байна.
2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцаах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.








төрд үйлчлэлч жижүүрийн албаны хүн баймаарсан дан ганц сайд дарга нар төрд ажилдаг байх санааг ямар тэнэг нь гаргаа болдоо одоо тэр нөхөр ичиж байгаадаа,,, төрийн хүн байж жаахан бодолтой шийдвэр гаргаж байгаасаа,,,