Аймаг, нийслэл, сум, дүүрэгт төмс, хүнсний ногооны үр тараах ажил явагдаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлж олгохоор болсон.
Энэ дагуу 21 аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн газруудад байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, тарвас, бууцай, сармис, урт сонгино, хүлэмжийн хэмх, лооль, чинжүүний үрийг хуваарилан хүлээлгэж өгчээ.
Одоо хүнсний ногооны үрийг иргэдэд олгох ажил нийслэл, сум, аймагт явагдаж байгаа аж.
Хүнсний ногооны үрийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандах юм байна.








Haanaas yaj awah be
Хаана хэнд хандах вэ? Ямар утсаар холбоо барих вэ?