Өнөөдрийн байдлаар  улсын  хэмжээнд  ой хээрийн түймэргүй байна.  Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газар 2022.04.18-ны өдөр гарсан түймэр 2022.04.22-ны 09.00 цагийн мэдээллээр, түймэр цурманд орсон. Одоогийн байдлаар 46 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж байгаа аж.  

Хуурайшилтын зэрэг 2022.04.21-ны 15.00 цагийн байдлаар: 

- Цаг агаарын төлөв: Ихэнх  нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. 

- 04 дүгээр сарын 23-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 24, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-наас ихэнх нутгаар сэрүүснэ.