#Шууд: Олны танил хүнд дээрэмдүүлсэн залуу төв талбай дээр мэдээлэл хийж байна...
Хөтлөгч Э.Энхзориг:
- Миний хувьд өөрийн бүх эд хөрөнгөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахад дээрэмдүүлээд 6 сар болж байна. Цагдаагийн байгууллагад хандсан ч шийдэгдэж өгөхгүй байна. Энэ хүнд бүх эд хөрөнгөө алдаад зогсохгүй одоо 2 өрөө байраа хүртэл алдах хэмжээнд орчихлоо.
- 2019 онд манай найз Хосбаяр БНСУ-ын иргэнтэй хамтарч ажиллахаар болж, баруун 4 замд байрлах Gem palace -ийн 17 давхарт цайны газар ажиллуулаад хэдэн сар ажилласны дараа дампуурсан. Энэ үед БНСУ-ын иргэн хаяад нутаг руугаа явсан. Энэ үед надад хандаж, хамтрах санал тавьсан. Гэр бүлийнхээ хүнтэй зөвлөлдөөд нэг тохироотойгоор хамтрахыг зөвшөөрсөн. Ингэхдээ цайны газар биш лоунж хэлбэрээр ажиллуулахаар тохирсон. Улмаар өндөр зэрэглэлийн лоунж болгосон.
- Гэтэл 2020 оны 9 дүгээр сард "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах энэ барилгын В1 давхарт баар нээх гэж байгаа, манайх гал тогоог чинь ашиглая гэсэн. Ингэхдээ чи хувьцаагаа надад шилжүүлээд миний дор ажилла гэсэн. Би ойлгоогүй, боломжгүй гэдгээ хэлтэл "Чи урлагийн дүү биш байсан бол би зодоод хөөгөөд гарна. Манай найзууд энэ барилгын удирддаг шүү. Хууль шүүхийнхэн миний халаасанд байна, дүү минь чи бодолтой байгаарай" гэж хэлээд өөрийнхөө саналыг тулгасан. Би чинь хуультай, тусгаар Монгол улсын иргэн хүн шүү дээ.
- Үүнээс хойш нэг жилийн хугацаанд талбай түрээслэгч газруудын зүгээс дарамт ирж эхэлсэн. Есдүгээр сард манай газрыг лацдсан. Таван жилийн гэрээтэй байтал манай гэрээг түрээс дутуу төлсөн гээд цуцлаад хөөчихсөн. Амармандах наад хүмүүсээ хурдан гарга гэж шаардаад байна гэж хэлж байгаа бичлэгүүд нь ч бий.
-2021 оны 11 дүгээр сарын 1-нд Хан-Уул дүүрэг дэх Дэлгэр интернэшл ХХК-ийн агуулахад тохижилтын эд хөрөнгөө агуулахад аваачиж тавьсан. Гэтэл 17 хоногийн дараа агуулахаас авах гээд очтол цоожийг нь эвдсэн байсан. Ингэхдээ гурван портер машинаар агуулахад аваачиж байрлуулсан эд хөрөнгийг зөөсөн. 120-130 сая төгрөгийн тохижилтын эд хөрөнгө байсан юм. Гэтэл маргааш нь цагдаагийн байгууллагаас над руу залгасан. Миний эд хөрөнгийг олсон гэхээр нь очтол хуучин миний ажиллуулж байсан газар аваачиж тавьсан байсан.
- Найман цагийн дараа гурван цагдаа ирж хэргийн газрын үзлэг хийнэ гэж ирсэн мөртлөө удалгүй явчихсан. Хэрэг одоо болтол цагдаагийн байгууллагад шийдэгдэхгүй байна. Би 382 сая төгрөг нэхэмжилнэ гэдгээ хэлсэн. Гэтэл цагдаа дээр очихоор хуурамч бичиг баримтууд гаргаж өгсөн байсан. Манай хэрэг дээр гурван мөрдөгч солигдсон. Хоёр дахь мөрдөгчийг дөрвөн газарт гомдол өгч шалгуулсан.
- Хэд хэдэн үл хөдлөхийн зуучлалуудаар 420 сая төгрөгөөр зарах зар тавиад байгаа юм. Тэрбумтан хүн байж яагаад ингэж дээрэлхэж байгаа хэрэг вэ. Олны танил хүн намайг хүнд байдалд орууллаа. Одоо байраа алдахад хүрчихээд байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар сайдаа эл хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхэд туслаад өгөөч гэж гуйж байна. Миний хувьд нөлөөлөл гэх зүйл их байна гэж харж байгаа. Ядаж орон гэрээ алдахгүйн тулд хөлөө хүрэх газраа явсаар байна. Дээрэмдсэн хүн нь үйл ажиллагаа явуулж сүүлдээ бүр зарна гээд явж байна. Гэтэл жинхэнэ эзэн болох би байраа алдахад хүрчихээд байж байна.







Harah tsarainii teneg, muuhai hun sh de. Enenii duuchin gej yu bsan yum. Bolovsroltoi , medlegtei saihan zaluusaas ichdeggui yum bh da.
Энхзориг нь банкандаа хэдэн төгрөгтэй байсанаа, хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэнээ, банкны хуулга үзүүлэхэд л болоо
Unen gej bhaa bolij de.busarmag zuil gaarch bga ni haramsaltai.
Tgd yg yasan geed bgaan be ter hun chinii yumig awtsaniig yaaj notlohin
Troll boy haha
Oo ene Amaraa gedeg nuhur estoi butku butku. Ahaa egchee geel yu ch shaagaad yavj medne. Luivarchin2.
Gaihah zuil alga. Ehnerteigee nileel luiwar zalilan hiigeed yawdag baisan.Heweeree l yum bna. Amidralyh ni hew mayag yum baina lee.Tsaitsan ger bul de.
Troll boy
Ийм юманд дарамтлуулна гэж байдаг юм.
Үнэн бол хүний үнэрээ гээсэн хогийн гар болж дээ.
amaraa boli boli
Оросын элчинд шилээр толгойгоо хага шаалгууларад нь өмөөрч л явлаа. Хүчгүй хүн элчинд барахгүй юм бна гэж бодож бсын
..Nakhalnii shaar ..! Amarmandakh ..! Ene muu kheden jelii umnu togloltoniin daraa Russiian diplomatiin neg ajiltand ukhtelee zoduulsan sh dee..! Amarmandakh khuniig arai ingej bolokhgui bolov uu.m?
Маадай нь бүүр аймаар хүүтэй мөнгө зээлдэг дүүг минь дарамтад оруулсан байсан шөнөөр хар хувцастай залуус дагуулж ирээд дарамталсан байдаг ер нь эд бүлэглэж дээрэм хийдэг юм биш үү
Үхсэн ацаа хийж өөрөө зээлсийн өгж чадахгүйбол тэгээд дээрэлхүүлж байхдаа таарсан мал бна
Amaraa muu gulug iim atmaan bolsiimuu. Alaach muu atsiig. JANJIN bna
zaa yashigaa amraa bol duuldag hun tegeel za yu ve deeremchin
Troll boy
Амраа чинь угаасаа хулгайч луйварчин шдэ
90.д оны үед марзан гөлөг циркийн хэдэн хүн дагаад германд байсан гуйдагачин хэзээ дээрэмчин болоо вэ