УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Засгийн газраас зээлийн баталгаа гаргах тухай” тогтоолыг хэлэлцжээ. Улмаар тус төслиын талаар Ажлын хэсгийг Засгийн газартай хамтран байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Д.Тогтохсүрэн: 

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн уг тогтоолд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, Тавантолгойн ДЦС барих төслийг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг тусгасан. Тиймээс нийслэлийн удирдлагуудыг бүлгийн хуралд оролцуулж, LRT буюу "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний шугам тавих" тэрэгний төслийг танилцуулгыг сонслоо. Нэлээн олон гишүүд санал бодлоо хэлсний дүнд уг төслийг төсвийн тодотголын хамт яаран хэлэлцэх шаардлаггүй, нарийвчлан авч үзэх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрлээ.  Өөрөөр хэлбэл уг асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай. Төслийг нарийвчлан судлах ажлын багийг Засгийн газартай хамтран байгуулахаар шийдвэрлэсэн. Уг ажлын баг 14 хоногт багтаан дүгнэлтээ гаргана.