#Шууд: УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" сэдэвтэй жагсаал хийж байна
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
- Би энэ жагсаалыг УИХ-ын гишүүн, ХҮНамын даргын хувиар хийсэнгүй. Дөрвөн хүүхдийн аав, Монгол улсын иргэн хүний хувиар хийж байна. Өнгөрсөн 30 жилд алдаа, оноо бий. Тэрхүү алдааг ирээдүйд давтаж болохгүй гэдэг иргэн, хувь хүнийхээ журмаао энэ жагсаалыг хийж байна.
- Би УИХ-ын гишүүний ажлаа түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Учир нь одоо л тогтолцоондоо өөрчлөлт хийхгүй бол өнөөгийн УИХ-ын гишүүд, дараа дараагийн УИХ хүртэл өөрчилж чадахгүй юм байна.
- Өнөөдөр олон улсын нөхцөл байдал ямар байгаа билээ. Зарим хөршүүд Монголд тавих анхаарлаа сулруулсан үед бид том шийдвэрүүд гаргасан байдаг. Тиймээс энэ цаг үе бол түүхэн цаг хугацаа. Үүнийг УИХ-ын чуулган дээр саналаа оруулсан, гуйсан. Тодотгол орж ирэхэд улсын төсвөө алдагдалгүй баталчих байх гэсэн хүлээлттэй байсан. Алдагдал гэдэг бол зээл. Зээлийг бид ирээдүйгээсээ авч байна. Үр хүүхдүүд маань төлчихнө гэдэг өөдгүй бодлоор бид цаашаа явахгүй. Үүнийг зүгээр хараад сууж чадахгүй байна.
- Монгол улсад эрүүл саруулаар сэтгэдэг, бодлого ярьдаг, хөгжлийн санхүүжилтыг хийж чаддаг, зоригтойгоор дэд бүтэц, төмөр зам, цахилгаан станц хийж чаддаг, гаднаас мөнгө босгож чаддаг Засгийн газар, төр хэрэгтэй байна.
- Иргэдээсээ бид амлалт авч сонгогдсон учир тойрогтоо юм хийх хэрэгтэй гэж байна. Тэд сонгогдохын тулд бэлэг тараадаг, цемент зуурч, жорлонгийн асуудал ярьдаг. Энэ бол өнөөдрийг хүртэл явж ирсэн замнал. Харин би үүний оронд эдийн засаг, өнөөгийн тогтолцоогоо иргэдэдээ ойлгуулмаар байна. Ядаж оролдоод үзмээр байна.
- Залуучуудынхаа урмыг хугалж болохгүй. Өрсөлдөж чаддаг, бүтээж чаддаг, дэлхийн хэмжээнд сэтгэж чаддаг иргэдийг гаргаж ирмээр байна.







guy in
Уг нь зөв яриад байгаа юм гэхдээ монголд зөв ярьж ард түмний массыг татчихаад Засгийн эрхэнд гарахараа ард түмэн эх орныхоо эрх ашгийг хөсөр хаядаг эх орончидын 30 жил өнгөржээ Чамайг хүчээр авдаг даатгалын мөнгөнөөсөө татгалзсан бол үнэмшиж магадгүй л юм