#Шууд: НМХГ-аас
Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл хийж байна...

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар: 

- Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон.

- Тухайн цагаан өнгийн бодисыг шинжлэхэд хими хор судлалын шинжилгээгээр 92,45 хувь нь хүнсний цардуул гэж гарсан. 

- Тухайн мах боловсруулах үйлдвэрт үйлдвэр байсан маханд 6 төрлийн шинжилгээ хийсэн. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяа лаборатори, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори ямааны маханд шинжилгээ хийсэн. Гулууз маханд нянгийн ерөнхий тоо 30 сая гэж гарсан. Стандарт хэмжээ нь 10 мянга байдаг.

- Ямааны шулсан буюу усанд сойсон мах нь зарим хэсэгтээ муудсан. Өнгө нь саарал ногоовтор, зарим хэсгээрээ улаан ягаан. Нянгийн ерөнхий тоо - 7,6 сая

- Сойсон уснаас гаргасан ямааны шулсан махны нянгийн ерөнхий тоо - 820 мянга. 

- Бодистой хольсон ямааны шулсан мах- нянгийн ерөнхий тоо - 10 сая

- Хаяг шошгогүй мах, савлагдсан махны нянгийн ерөнхий тоо-  100 мянга

- Боловсруулсан мах, хөлдөөсөн хаяг шошготой махны нянгийн ерөнхий тоо - 80 мянган гэж гарсан.