АНУ-ын Хууль зүйн яамнаас нээлттэй болгосон Жэффри Эпштэйний баримт бичгүүдээс "Mongolian girl" гэсэн түлхүүр үгээр хайхад ноцтой байж болзошгүй баримт гарч ирсэн талаар Б.Цогтгэрэл (Шилэн Цогоо) өөрийн ыахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Түүний мэдээлж байгаагаар, Эпштэйний сангаас ил болсон баримтуудад "Mongolian girl" гэх хайлт хийхэд Skype аппликэйшний чат бүхий хоёр PDF файл гарч ирсэн бөгөөд уг чатын агуулгад дараах бичвэрүүд багтжээ. Үүнд:

  • "Чамд гэнэтийн бэлэгтэй очно. Монгол охин визээ хүлээж байна..."

  • "Нью-Йоркт тун удахгүй Монгол охинтой очно..."

Эдгээр баримтуудтай холбогдуулан Б.Цогтгэрэл (Шилэн Цогоо) өөрийн байр сууриа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан гэх хүүхдүүдийн хаана байгааг нэн даруй шалгаж, уг асуудлыг УИХ-ын түвшинд авч үзэх шаардлагатайг мэдэгдсэн байна.


Мөн олон улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яамны баримт бичигт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Жэффри Эпштейний уулзалтын талаар тэмдэглэгдсэн байдаг бөгөөд энэ нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.