Тавдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй ч салхи шуурганы давтагдал их, хуурайшилт нэмэгдэх тул аюултай үзэгдэл болон ой хээрийн түймрээс онцгойлон сэрэмжлэхийг анхааруулж байна.

  • Агаарын температур: Баруун хойд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

  • Хур тунадас: Зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

  • Онцлох анхааруулга: Сарын туршид салхи шуурганы давтамж их, зүүн аймгуудын нутгаар хуурайшилт нэмэгдэх тул ой хээрийн түймэр болон аюултай үзэгдлээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

1. Баруун аймгуудын нутгаар

  • Температур: Увс, Баян-Өлгий, Ховдын хойд, Завханы ихэнх хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

  • Хур тунадас: Нийт нутгаар дунджийн орчим.

  • Цаг агаарын онцлог: 2-р арав хоногийн дунд, 3-р арав хоногийн эхэн болон сүүлчээр хур тунадас орж, шороон шуурга шуурч болзошгүй.

2. Төвийн аймгуудын нутгаар

  • Температур: Хөвсгөлийн баруун хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

  • Хур тунадас: Сэлэнгэ, Төвийн зүүн хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим.

  • Цаг агаарын онцлог: 2-р арав хоногийн дунд, 3-р арав хоногийн сүүлээр хур тунадас орж, салхи ширүүснэ.

3. Зүүн аймгуудын нутгаар

  • Температур: Дорнод, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

  • Хур тунадас: Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага.

  • Цаг агаарын онцлог: 2-р арав хоногийн эхэн, 3-р арав хоногийн дунд болон сүүлчээр хур тунадас орж, шороон шуурга шуурах төлөвтэй.

4. Говийн аймгуудын нутгаар

  • Температур: Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.

  • Хур тунадас: Нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

  • Цаг агаарын онцлог: 2-р арав хоногийн дунд, 3-р арав хоногийн сүүлчээр хур тунадас орж, салхи ширүүснэ.