НИТХ-ын дарга асан А.Баяр мэдээлэл хийхдээ төрийн албан хаагчийг тэжээгчээ алдахгүйн тулд хуулийн дагуу хурал болсон гэж хэлсэн хэмээн Ажлын албаны даргаа ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл төрийн албан хаагчийг дуртай үедээ ажлаас нь чөлөөлж байгаа энэ үйлдэл нь түүний анхных биш аж.
НИТХ-ын цахим хаягчаас үзэхэд хурлын Ажлын албанд өнөөдөр төрийн захиргааны, төрийн үйлчилгээний, улс төрийн ангиллын 49 албан хаагч төрөөс цалинжиж байгаа нь шилэн дансанд тодорхой байна.
Үүнээс 4 албан хаагч хүүхэд асрах чөлөөтэй. Харин үлдсэн 45 албан хаагчаас 12 төрийн захиргааны албан хаагч нь хуучин ажиллаж байсан бүрэлдэхүүн аж.
Өөрөөр хэлбэл, А.Баяр нь 33 хүнийг шинээр авчирч өөрийн гэх багаа бүрдүүлжээ. Тодруулбал, НИТХ-ын Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны 9 хүн, Шуурхай ажлын албаны 7 хүн, хурлын Ажлын албаны 17 хүнийг шинээр томилсон байгаа юм. БЗД-ийн ИТХ-ын Ажлын албанд хууль бус томилгоотой ажиллаж байсан албан хаагчид, мөн өөрийн найз болон бусад холбоо хамаарлаар багаа бүрдүүлжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!