Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авчээ. Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 80 хүн, 4 автомашин, 7 мотоцикл, 19 морьтойгоор 07:30 цагаас эхлэн т ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл 5 дугаар баг “Зүрх хүзүү” гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 278 км, Мандал сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/ Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.06-ний өдрийн 14:10 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр анги, орон нутгийн нийт 48 хүн, 5 автомашинтай түймрийн хойд талаас зүүн чиглэлд унтраах ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Хэнтий аймаг, Галшар сум Оч багийн "Ноён уулын-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 18:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 28 хүн, 6 автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.05-ны өдрийн 20:40 цагт түймрийг цурамд оруулж, 05.06-ны өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан байна.
Уг түймэрт 15х5 метрийн хэмжээтэй малын саравч, 30 га хээрийн талбай өртжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!