БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “дайны бус шинж чанартай” цэргийн үйл ажиллагааны тухай туршилтын багц журам гаргах зарлигт гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, “энэхүү журам нь хүмүүсийн амь нас, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэгджээ. Зургаан бүлэг, 59 зүйлээс бүрдсэн уг журам нь дайны бус шинж чанартай цэргийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс болж, 2022 оны зургаадугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ”.
Энэ журам нь Хятадын цэргүүдэд байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн болон энхийг сахиулах ажиллагаа гэх мэт үүрэг даалгаврыг гүйцэтгэх, мөн "улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах" зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ гэж “Global Times” сонинд нэрээ нууцалсан цэргийн эх сурвалжаас эш татан бичжээ.
Түүнчлэн шинэ журам нь Хятадын цэргүүдэд газрын тос зэрэг стратегийн нөөцүүдийг тээвэрлэх амин чухал замуудын аюулгүй байдлыг хангах, мөн хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, төслүүд, иргэдийг хамгаалах боломжийг олгоно гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санал асуулгад оролцсон шинжээчид үзэж байна.
Харин АНУ-ын Засгийн газраас санхүүждэг “Radio Free Asia” өргөн нэвтрүүлгийн корпорац ийм журам гарсанд түгшиж байгаагаа илэрхийлжээ. Бээжин Тайванийн эсрэг "цэргийн ажиллагаа гэж ангилагдахгүй тусгай ажиллагаа явуулахаар бэлтгэж магадгүй" гэж тэд үзэж байгаа аж.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/29...
....Аа яа Өөрсдөд нь Сайн...манайхаас ч Гэлтгүй.....Олон мангадайгаа...Тэжээх хамгаалах Зорилоготой....Хэцүү л Новш болждээ....бид тачин тамсаг....хүнсний аюулгүй бдал.....гадаад Иргэн харьяалал ярьж бхад....Цагдаа нартаа шууд Эрх...давуу бдал олгожээ Гэж үзэхээр....ямахын санаа....явдалтай л бнадаа...Х.**Р юмдаа....
ХЯТАД КОМПАНИ ШАНТААЖЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН ЮМ АА ДАА РЕКЧИНГҮҮД МИНЬ МОНГОЛ ОО ХОХИРООЧИХВОО АЙН