Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр буюу Баасан гаргийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулсан талаар бид мэдээлсэн. Абэгийн ойр дотны болон Либерал ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр буудуулж цус алдан, эмнэлэгт хүргэгджээ.
Дөнгөж сая Япон Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Хироказу Мацуно болсон явдлын талаар товч мэдээлэл хийсэн байна.
Хироказу Мацуно:
- Нара хотод Шинзо Абегийн амь насанд халдаж хүнд шархдуулсан.
- Түүний биеийн байдлын талаар одоогоор мэдээлэл аваагүй байна.
- Ерөнхий сайд Фумио Кишида орон нутгаас Токио хотод яаралтай эргэн ирж байна гэж мэдээллээ. Ерөнхий сайд Ф.Кишида Токиод ирмэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд хандаж мэдээлэл өгөх төлөвтэй байна.

Эх сурвалж: Enkhbayar Namjildorj
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!