Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэвлэлийнхэнд хандаж товч мэдээлэл өгчээ. Тэрбээр  "Ерөнхий сайд асан Шинзо Абэд нэн шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж, амь насыг нь аврахын төлөө ажиллаж байна.

Одоогоор түүний биеийн байдал хүнд, ухаан ороогүй хэвээр байна!" гэв. 

Мөн Засгийн газрын бүх гишүүдийг Токиод буцаж ирэх үүрэг өгсөн, бүх гишүүд цугласны дараа өнөөгийн нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар зөвлөлдөх болно гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Enkhbayar Namjildorj