Япон Улсын Ерөнхий сайд асан Абе Шинзо амьсгал хураасан талаар NHK мэдээлжээ. Тэрбээр өнөөдөр Японы баруун бүсийн нутагт болох Нара хотод үг хэлж байхдаа буюу орон нутгийн цагаар баасан гаргийн үд дундын орчимд халдлагад өртсөн юм.
Түүнийг 41 настай Тэцуя Ямагами гэгч ар талаас хоёр удаа буудсаны улмаас Абэ цээж болон хүзүүндээ шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн.
Абэгийн "зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон байдалтай байна" гэж Японы онцгой байдлын албанаас мэдээлсэн ч түүний нас барсан гэх мэдээлэл батлагдаагүй байсан юм.
Ийнхүү Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо 67 насандаа бусдын гарт харамсалтайгаар амиа алдлаа.
yaj bidson ch huniig horooh buruu sh dee
Ардчилсан улсад дургүй хүргэсэн хүнээ алах бол байдаг л нэг энгийн зүйл!! Коминист улсад бол санахын ч гарз!! Шууд цааз. Манай АН- хан удахгүй хоорондоо шууд дайтаж эхлэх нь тодорхой. Яагаад гэвэл манайх ардчилсан улс юм чинь. Яалтай билээ. Хориглож болку!!
Өө одоо тэгээд ардчилсан улс гээд хэнийг нухах гэж байна төрийн ордондоо алчихдаг биз дээ