Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан  танилцуулав.  

Б.Жавхлан: 

- Засгийн газрын хуралдаанд Сангийн яамны зүгээс 3 мэдээлэл хийлээ. Сайн мэдээнээс нь эхэлье. 2017 онд Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулах тухай УИХ-ын 23 дугаар тогтоол, 2018 оны Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт буюу “Монголын зэс” корпорацийн тус үйлдвэрүүдийн 49 хувийг өр төлбөр харилцан суутгах замаар 49 хувийг худалдаж авах утга агуулга бүхий дүгнэлтийн биелэлтийг хангах Засгийн газрын удаах шийдвэр өнөөдөр гарлаа.  

- Эхний шийдвэрээр харилцан суутгал хийх эхний шийдвэр 2022 оны 6-р сард гарч, 160 тэрбум төгрөгийн суутгал хийсэн. Энэ удаа Монголбанкны Худалдаа хөгжлийн банкнаас авах авлага болох 480 тэрбум төгрөгийг суутгаж авах Засгийн газрын тогтоол батлагдлаа.  

Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болгох, улсын мэдэлд авах шийдвэр төгс болоход том алхам урагшиллаа.  Дараагийн харилцан суутгал хийх хэлбэл үргэлжилнэ. Ийм үр дүнд хүрэхэд АТГ богино хугацаанд хууль эрхзүйн боломжоор ханган амжилттай ажилласныг онцлон хэлмээр байна.