#Шууд: Ц.Туваан: АН-ын бүлэг хуулиараа тарах боломжгүй.Бидэнд сайдын суудал амлаагүй.

Ц.ТУВААН:

-Намаас хөөгдсөөр байгаа бараг дөжирч байна. Ганцхан зүйл л хэлдэг. Байхгүй намаас хөөгдөнө гэж байхгүй.  

- Бүлгийн хувьд УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Манайх анх 11 гишүүнтэй байгуулагдсан. Сүүлд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар хүсэлтээ өгч орж ирсэн ч бүлгийг төлөөлөх асуудалд оролцох боломжгүй. Хэн нэгэн хүн гарч ирээд бүлэггүй боллоо гэж зарлах эрхгүй. Бид хуулиа дагаад олонхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг даргаар томилсон. 

- УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгээс хэн нэгнийг хасах боломжгүй.  Өөрөө гарын үсэг зурж, гараагүй бол хэн нэгэн гаргах, хөөх боломжгүй. Өмнө нь энэ төрлийн асуудал гарч байсан учраас хуулиар нарийн зохицуулж өгсөн.

- УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганаар хуралдах бүлгийн хуралдаанаар товыг гаргаж өгдөг. Энэ хурлын үеэр Засагт хамрах талаар ямар нэгэн яриа хөөрөө гараагүй. Аливаа зүйл цагаан дээр хараар бичигдэж байж албан ёсны болдог. 

- Одоогийн байдлаар АН-ын гишүүдэд Засаг орох талаар ярьсан зүйл байхгүй.