УИХ-ын зарим байнгын хорооны дарга нар Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан Байнгын хороодын дарга нарыг шинээр томилох шаардлага үүссэн. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, дараах хүмүүсийг Байнгын хорооны даргаар томилох нь зүйтэй гэж үзжээ.
- Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан,
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг,
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг,
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр,
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар,
- Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин,
- Төсвийн байнгын хорооны даргаар Х.Булгантуяа,
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Т.Энхтүвшин,
- Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар,
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг нар томилогдоно.








Яам байхад байнгын хороогоор юугаа хийнэ ээ байнгын хороо байхад Яамаар юу хийнэ ээ юун нөгөө төрийн хэмнэлт ве тарвал таарна аль аль нь СДА
sdaaaa