#Шууд: Ж.Сүхбаатар: Хот хариуцсан сайдын хувьд түгжрэлийн эсрэг иргэдтэйгээ хамт тэмцэнэ.

Ж.Сүхбаатар:

- Миний гол үүрэг бол хотын төвлөрлийг сааруулах. Тэрнээс хотын даргатай зөрчилдөхгүй, сөргөлдөхгүй, ажлыг нь булаахгүй. 

- Хотын төвлөрлийн асуудалд дагуул хотоос эхлээд зарим аймгийн хөгжлийн асуудал хүртэл хамаарна. Хотын даргатай яаж ажлаа хуваарилах вэ гэхээр олон сайд, дарга нартай хотын төвлөрлийн асуудлыг дэс дараатайгаар зарим шийдлийг гаргана. 

- Түгжрэлийн оргил сар нь 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Тиймээс энэ тал дээр ойрын хугацаанд, дунд болон хэтийн хугацаанд ямар шийдвэрүүд байгааг танилцуулна. 

- Ойрын хугацаанд гэвэл замын нэвтрэх чадварыг сайжруулж, нийтийн тээврээ хөгжүүлэх ёстой. Дунд хугацаанд зохицуулалт, хязгаарлалт авна. Захиргааны арга хэмжээ авна гэдгийг хэлэх хэрэгтэй. Дүрэм журмаа барьдаггүй асуудал нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог. 

- Миний хувьд ЗГХЭГ-ын дарга болон Хотын даргатай нягт ажиллаж, яам агентлагуудын бодлогыг нэгтгэнэ.

-  Гэнэтийн санал байсан. Хариуцлагаас зугтаж байгаа үед хариуцлагыг үүрэх гэж ирсэн. Магтуулахгүй, санал шүүмжлэлийг хүлээн авч, хамгийн боломжит хувилбарыг цаг алдалгүй гаргана.