Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар зарим томилгоог хэлэлцэж, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж, түүний оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын суудлаас өчигдөр чөлөөлөгдсөн Г.Ёндонг томилохоор болжээ.
Гэлэнгийн Ёндонгийн нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Улаанбаатар хотын 10 жилийн 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль, 2002 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургууль төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй. Докторын (PhD). Монгол Улсын зөвлөх инженер цолтой.
1991-1998 онд Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтан, 2002-2007 онд "Монголросцветмет" ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайн хэсгийн маркшейдер, ахлах маркшейдер, ерөнхий маркшейдер, 2007-2009 онд "Монголросцветмет" ХХК-д ерөнхий маркшейдер, хэлтсийн дарга, 2009-2013 онд "Монголросцветмет" ХХК-ийн "Шижир Алт" уулын үйлдвэрийн захирал, 2013-2017 онд "Монголросцветмет" ХХК-ийн "Баргилт" уулын үйлдвэрийн уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга, 2017-2018 онд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018-2020 онд "Монголросцветмет" ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж эхэлсэн.
Huukiin angiin huuhed ch geluu.oh l oiriin hun.Ene zasagiin tomilgoog.Oyuk bish Huuk lhiij bga.Oyukad n iim mrdelbhgui.MU aar togloj duuslaa.Sdaanuud
Зөв хүнээ тавьжээ
Ок.