НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлын байран дээрээ мөрийтэй тоглосон гэх асуудлаар үүрэгт ажлаас нь чөлөөлөө гэх мэдээлэл гарсан. Тус мэдээллийн дагуу өөрөөс нь тодруулахад "Ийм гомдол ирсэнийг сая мэдлээ. Сүүлийн өдрүүдэд Европын холбооны тэтгэврийн шинэчлэлтэй холбоотойгоор семинарт суусан. Ажил дээрээ байгаагүй гэсэн үг. Ийм зүйл хийгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Гомдол ирсэн даруйд ийм мэдээлэл гарсанд харамсаж байна" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан" гэдгийг дуулгалаа.

Уг гомдол мэдээлэл нь гэрэл зургаар нотлогдсон тул Ерөнхий сайд холбогдох албан тушаалтныг чөлөөлөх үүргийг ХНХ-ын сайдад өгсөн байна.