#Шууд: МХЕГ-ыг татан буулгах, чиг үүрэг, бүтцийн хувьд өөрчлөлт хийх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Д.Амарбаясгалан:
- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцсэн. Улаанбаатар хотын томоохон асуудлыг анхааралдаа авч, тусгайлан сайд томилсон.
Олон улсын нисэх буудлын чиглэлээр ажиллаж байсан Буянт-Ухаа цогцолбор цаашдаа нисэх буудлын бүрэн зориулалтаар ажиллах боломжгүй болсон. Тодруулбал, шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбоотойгоор Японы Мицибүши компанитай байгуулсан концессын гэрээгээр хүлээж байгаа үүргийн дагуу Монгол Улс Буянт-Ухааг нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжгүй болсон. Шаардлагатай тохиолдолд нөөц нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжтой. Энэ чиглэлээр өнгөрсөн жил Засгийн газрын хуралдааны шийдвэр гарсан. Нисэх буудлын ашиглалтыг аваад үзэхэд нисэх буудлыг нөөцөөр ашиглахын тулд жилд 10 тэрбум төгрөгийн урсгал зардал гаргах шаардлагатай байгаа.
Нөгөө талаар 21,000 ам.метр талбайтай цогцолборын нөөц нисэх буудалд зориулагдсан талбай нь 10 орчим мянган ам.метрээр ашиглагдах боломжтой болж байгаа. Үндсэндээ цаана нь 11,000 ам метр талбай ашиглалтгүй болох нөхцөл үүссэн тул төр үүнийг үр бүтээлтэй ашиглах ёстой. Тэр дундаа технологийн салбарыг хөгжүүлэх, стартап бизнесийг дэмжих чиглэлээр хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Энэ төвийг бий болгоод үүний хажуугаар нийгмийн дэд бүтцүүд болох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг бий болгох чиглэлээр төр үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.







Хийх ХҮН аргаа олдогсон доо уугн! Ямар хоол хэзээ хийхээ айлаас асууж заалгадаггүй л юмсан? Хувийхан гадныханд зориулалтаар нь түрээслээд *олон улсын ачаа тээвэр каргоны төв буюу HUB COMMUNICATION CENTRE international package* болгочихвол хаа хаанаа тустай төдийгүй дэлхийд үнэлэгдэх боломж олон сайн юм дагуулна гэж хардаг даа! Баярлалаа
Энэ чиглэлээр японд Мицубишид санал тавьж хамтарвал концессын гэрээгээ зөрчихгүй бүүр ашигтайгаар шийдвэрлэж болно л доо