АН-ын залуучууд удирдлагууддаа шаардлага хүргүүлж мэдээлэл хийсэн. Тодруулбал С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан энэ сарын 19-нд хурал зарласан. Уг хуралд 21 аймаг, 9 дүүрэг төлөөлөлтэй Ардчилсан залуучуудын холбооноос ямар нэг төлөөлөл оролцохгүй гэдгээ мэдэгдэж,  тус холбооны тамгыг 200 сая төгрөгөөр зарах гэж байгааг эсэргүүцсэн. 

Тус холбооны Хяналтын зөвлөлийн дарга Э.Төмөрбаатарийн мэдээлж байгаагаар С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан АЗХ-ны тамгыг гээгдүүлсэн хэмээн зарлажээ. Улмаар шинээр авсаныхаа дараа 200 сая төгрөгөөр худалдахаар санаархаж байгаа аж. 


АЗХ-ны удирдлагууд уг шаардлагаа С.Эрдэнэд хүргүүлэх үеэр эмх замбараагүй байдал үүсэж, Шонхор таурын шилэн хаалга хагарсан гэх мэдээлэл байна.


Үүний дараа С.Эрдэнэ энэ талаар тайлбар хийжээ. 

- Би энд Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө зогсож байна. Хэн нэгэн Оросын тавиулаар улсаа самруулахгүйн төлөө зогсож байна. Шулуухан хэлэхэд Улсын дээд шүүхэд асуудал байна. АН-д ганцхан л тамга байдаг. Нийслэлийн Захиргааны Давж заалдах шатны 2 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол болон шүүгчийн захирамжийг харуулъя. Энэ шийдвэрээр Ц.Туваанд байгаа тамгыг хүчин төгөлдөр болох, С.Эрдэнийн тамгын хүчингүйд тооцуулах хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр. Тэд давж заалдаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ асуудал эцэслэгдсэн гэв.

Эх сурвалж:Focus.mn баримтыг фокуслана