ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Боомт орчмуудад хувийн хэвшлийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ
Х.НЯМБААТАР:
-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хилийн боомтын үндэсний хороог шинээр байгуулж, анхдугаар хуралдаанаар хийсэн. Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай хамт Эрээнцавын боомт дээр ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг тусгасан. Учир нь манай улс эдийн засгаа өсгөхөд хамгийн түрүүнд боомтын сэргэлтийг хийх хэрэгтэй. Ингэхийн тулд боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, хүний оролцоогүй, зардал мөнгө хэмнэдэг шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зэрэг олон асуудал тусгагдсан.
- Хуучин боомтын орчмын 15 км газрыг хамгаалалтын зурвас болгосноос үүдэн ААН үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Томилолтын үеэр эдгээр хамгаалалттай газруудаас хэдэн хувийг дуудлага худалдаагаар зарж болох эсэхийг газар дээр нь ирж танилцаж байна.
- Эрээнцав бол зүүн бүсийн нефтийн импортын тэргүүлэх чиглэлийн боомт.
- Гашуунсухайт дээр хүний оролцоогүй буюу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг ашиглаж эхлэх шийдвэр гарсан. Туршилтаар хоногт 120 чингэлэг тээвэр 6 цагийн хооронд тээвэрлэж байна. Цаашид үүнийг 24 цаг болгох боломжтой, энэ 120 км зогсож, оочерлож, гардаг гэх түүх ард үлдэнэ гэсэн үг. Энэ нь дэлхийн хуурай замын боомт дээр анх удаа автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг эхлүүлж байгаагаараа онцлогтой. БНХАУ-ынхан бусад боомтууд дээр 5G технологийн ашиглах санал тавьсан. Цаашлаад заавал боомт гэлгүйгээр дүүжин терминаль ашиглаж, бараа солилцох буюу техник технологийн дэвшилттэйгээ хөл нийлүүлэх боломж бидэнд байна.
- Бид хэлсэн л бол биелүүлдэг байх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!