Орчин үеийн уул уурхайн салбарын 100 жилийн хөгжилд зориулсан Mining Week 2022 арга хэмжээнд зориулан Mongolian Data Club дараах өгөгдлийн дүрслэлүүдийг гаргажээ.  

Монголын уул уурхайн салбар нь бусад салбартай харьцуулахад нээлттэй өгөгдлийн хамгийн олон сантай.


- Олборлох салбар 2011 онд төсвийн орлогын 50%-ийг эзэлж байсан бол сүүлийн жилүүдэд уул уурхайн ТӨХК-уудын орлого улсын төсөвт жин дарах болжээ.


- Уул уурхайн компаниудын улсад төлсөн татвар, төлбөрийн 95% нь улсын төсөвт төвлөрдөг бол 5% нь орон нутгийн төсөвт төвлөрдөг байна.


- Компаниудын 2012-2020 онд улсад төвлөрүүлсэн орлогын 36%-ийг АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлж байна.


- 2008 онд Нийт тусгай зөшөөрлийн 79%  нь ХАЙГУУЛЫНХ байсан бол 2022 оны байдлаар 66% нь АШИГЛАЛТ болж нэмэгджээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтөд хууль эрх зүйн орчин маш их нөлөөлдөг. 


- Сүүлийн 10 жилд хайгуулын талбайн хэмжэ Өмнөговьд 10 дахин, Говь-Алтайд 4-5 дахин, Ховдод 3 дахин, Төв аймагт 2.5 дахин хумигдсан.

Эх сурвалж: Mongolian Data Club